Үүсгэн байгуулагчид
Манай сургууль нь анх 2006 онд Дэлхийн Зөн Бор-Өндөр ADP –ийн Бор-Өндөр ОНХХ хүрээгээ тэлж Говьсүмбэр аймагт ОНХХ-ийн салбараа нээх үед тухайн үеийн багийн ахлагч Л.Энхцог болон аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийн санаачлагаар анх үүсгэн байгуулагдах эх үүсвэрээ тавьсан билээ. Энэхүү санаачлага нь Монгол улсын засгийн, ДЗОУБ, аймгийн засаг даргын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд асар богино хугацаанд биелэлээ олон үүсгэн байгуулагдсан юм.
Төслийг тухайн үед одоогийн МСҮТ-ийн захирал Г.Энхбат өөрийн санаа нийлсэн нөхдийн хамтаар бичиж ДЗОУБ дэмжсэнээр хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэж барилгын анхны шав 2007 оны 1 сард тавигдсан билээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд ДЗОУБ-аас 1,2 сая ам доллар, Монгол улсын засгийн газраас 240 сая төгрөг, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвөөс 36 сая төгрөгний тоног төхөөрөмж, аймгийн засаг даргын дамгын газраас эдэлбэр газар, багш ажилчид оюутнуудад зориулсан орон сууцны 2 орцыг хандивласан болно.
Тухайн цаг үед 98 сурагч, 15 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоогийн байдлаар 600 орчим оюутан сурагч, 60-аад багш ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн сүлд дуу
Get the Flash Player to see this player.



