Бямба, 9-р сар 04, 2010

Сургалт

Сургалтууд

Магистерийн сургалт

Манай сургууль Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистр, докторын сургалт эрхлэдэг "Эрдэм сургуультай" хамтран Боловсрол судлал, бизнесийн удирдлагын магистрийн сургалтыг анх удаа Говьсүмбэр аймагт зохион байгуулж байна. Магистрийн сургалтанд Говьсүмбэр аймгийн төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, банк, санхүү, МСҮТ, ЕБС-ын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 80 орчим хүн суралцаж байна. Сургалтыг ХУИС-ын бизнесийн болон боловсрол судлын профессорын багийн проф. док цолтой эрдэмтэн багш нар хичээлийг зааж байна.

 

Үйлдвэр дээрх сургалт

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Шивээ-Овоо ХК, МСҮТ хамтран "Үйлдвэр дээрх сургалт зохион байгуулах тухай гурван талт гэрээ" байгуулан сургалтыг зохион байгуулж байна.  Хамтарсан сургалтанд Шивээ-Овоо ХК-нд ажиллаж байгаа мэргэжлийн сургалтанд хамтрагдаж байгаагүй 6 ажилтанг ХММ-ын засварчин, барилгын засалчимэглэл, сантехникийн мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэг олгох, тухайн салбарт нэвтэрч байгаа сүүлийн үеийн мэргэжлийн технологийн талаарх мэдээллээр хангах мэргэжлийн ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэх төдийгүй тухайн ажилтны ажлын байран дээр өмнө нь олж авсан мэдлэг, ур чадвар, ажлын туршлагыг оношлон үнэлж мэргэжлийн ур чадварыг баталгаажуулсан үнэмлэх олгоход сургалтын агуулга чиглэгдэж байна.

Жуумла Монгол вэб сайт байгуулах сургалт

Мэдээллийн технологийг ашиглан төрийн үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, шуурхай байлгахад туслалцаа үзүүлэх зорилгоор хийгдсэн чөлөөт, нээлттэй эхтэй Монгол агуулгын удирдлагын системд суурилсан Жуумла! Монголын албан ёсны хувилбартай танилцан, туршиж ажиллуулах

Тогтсон хуваарийн дагуу цаашид зохиох уулзалтуудын явцад сургалтад оролцогчид нь Жуумла! Монголыг ашиглан өөрсдийн вэбсайтыг байгуулах, шинэчлэн сайжруулах, төрийн байгууллага, хувь хүн, компани өөрсдийн вэб сайтаа өөрсдөө хийж сурах боломжийг олгож байна. Иймд танай байгууллагын IT инженер болон вэбсайт сонирхогч хүмүүсийг энэхүү үнэгүй сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд нийт 18 байгууллагын 40 гаруй хүн хамрагдсан.

 

 

 

logogoog

Говьсүмбэр аймгийн цаг

Сургуулийн сүлд дуу



Get the Flash Player to see this player.

Түншлэгч байгууллагууд

222
images







OYU