Элсэлт
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ТӨВД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16-р зүйл, БСШУ-ны Сайдын 2006 оны 189-р тушаалаар батлагдсан “ Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад / МСҮТ, коллеж/ суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан 2010-2011 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх ажлыг зохион байгуулна.
1.2 Элсэлтийн үйл ажиллагааны гол зорилго нь элсэгчдийн мэдлэгийн түвшин, төлөвшил, мэргэжил эзэмших, ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, сурах чадвар, мэргэжлийн чиг баримжаа олсон байдлыг үнэлж, цаашид амжилттай сурч ажиллах чадвартай хүмүүсийг сонгоход оршино.
1.3 Элсэлтийн ажлыг Говьсүмвэр аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна
1.4 Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчдийн баримт бичиг хүлээн авах шалган магдлах бүртгэх шийдвэр гаргах хариу мэдээлэх маргаантай асуудал санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээж ажиллана
1.5 БСШУЯ-наас тогтоосон элсэлтийн хяналтын тоог баримтлан суралцагч элсүүлнэ
1.6 Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн www.govisumber.edu.mn вэб сайтад байрлуулж элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдыг хангаж ажиллана
1.7 Дараах сургалтын хөтөлбөр чиглэлээр суралцагч элсүүлнэ Үүнд
- Мэргэжил бүрэн дунд боловсролыг хамтад нь олгох сургалт
- Мэргэжлийн дунд боловсрол олгох сургалт
1.8 Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд элсэлт авах мэргэжил суралцах хугацааг энэхүү журмын 1-р хавсралтаар батална
Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага
2.1 Мэргэжил бүрэн дунд боловсролыг хамтад нь олгох сургалтанд элсэлч нь суурь түүнээс дээш боловсролтой байна
2.2 Бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд төгсөлтийн шалгалтын дундаж оноог харгалзах ба дахин оноо тэнцсэн тохиолдолд математик англи хэлний хичээлийн үнэлгээг харгалзана
Гурав. Бусад зүйл
5.1 Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрөөр сургуулийн хүчин чадал сургалтын орчинд нийцүүлэн нэмэлт элсэлт зохион байгуулж болно
5.2 Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдох хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ
5.3 Элсэлтийн үйл ажилагаатай холбогдсон маргаан гомдлыг элсэлтийн комисс бичгээр хүлээн авч магадлан хянаж шийдвэрлэнэ
5.4 Элсэлтийн хяналтын тоонд багтаж мэргэжил сонгосон элсэгчид холбогдох зардлын тооцоо шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэлт хийж суралцах эрхийн бичиг авна Үүнд
-Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/
-Боловсролын гэрчилгээ үнэмлэх
-Сурагчийн хувийн хэрэг
-Сургуулийн толорхойлолт
-3х4 хэмжээтэй 6% цээж зураг

Сургуулийн сүлд дуу
Get the Flash Player to see this player.



