Бямба, 9-р сар 04, 2010

Говьсүмбэр аймгийн мэргэжлийн сургууль

Ололт амжилт

Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2008 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН "БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2008 ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН"

2008 онд хийж гүйцэтгэсэн ажлууд

1. Хичээлийн А байрны автомашины лабораторийг үйлдвэр дадлагын хүрээнд иж бүрэн засварлаж, төвлөрсөн дулаан, цахилгаанд холбож, НХСХХ-ийн хүрээнд нийлүүлэгдсэн  тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Дэлгэрэнгүй:

 

Сургалтын орчин

Номын сан

Номын сан

Дадлагын анги

Дадлагын анги

Лабораторын танхим

Лаөораторын танхим

Онолын танхим

Сургалтын танхим
   

Удирдлага

МСҮТ-ийн Удирдах зөвлөлийн дарга

1. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж. БАЯНМӨНХ

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

2. ДЗОУБ-ын Бор-Өндөр ОНХХ-ийн багийн ахлагч Ж. Дарханбаяр

3. Үүсгэн байгуулагч Л. Энхцог

4. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Х. Батцэцэг

5. Цахилгаан шугам сүлжээний газрын дарга С. Шүрэнчулуун

6. Шивээ-Овоо ХК-ны ерөнхий инженер Х. Тулга

7. Багш Б. Энхцэцэг

8. Оюутны төлөөлөл Т.Хосбаяр

 

   

Танилцуулга

Сургууль үүсэн байгуулагдсан товч түүх

2006 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж. Баянмөнх, Дэлхийн зөн-Бор-Өндөр ОНХХ-ийн ахлагч Л. Энхцог нар Говьсүмбэр аймагт уул уурхай, барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль байгуулах  талаар анх санаачлага гарган 2 талаас МСҮТ байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.

МСҮТ-ийг байгуулах  ажлын хэсгийг ДЗОУБ-с Л. Энхцог, Ж. Дарханбаяр, ГСА-с дэд бүтэц, нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Д. Уртнасан, Боловсрол, соёлын хэлтсийн дарга Л. Уранчимэг зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн байна.

Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-ийн ахлагч Л. Энхцог, Дэлхийн зөн ОУБ-ын зүүн бүсийг хариуцсан захирал Б. Батбаатар нар 2006 оны 9-р сард "МСҮТ байгуулах" 3 жилийн хугацаатай хэрэгжих 815500 USD төслийг Дэлхийн зөн-Герман ОУБ-р батлуулсан юм.

ГСА-ын ИТХ, Засаг даргын Тамгын газраас тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 3000 м2 эзэмшлэлийн газар, 1300 м2 талбай бүхий онол, дадлагын байр, оюутан суралцагчдын дотуур байр, багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн өмчийн 75 айлын орон сууцны 2 орц

Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр /НХСХХ/-ын төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулах Хөдөлмөр эрхлэлтийн  сургалтын төв нийлүүлэгдсэн Авто машины оношлогоо, засварын болон  гагнуурын лаборатори, дадлагын газрыг тус мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үндсэн хөрөнгөнд шилжүүлэхээр НХХ-ийн сайд Одончимэд, ГСА-ын Засаг дарга Ж. Баянмөнх нарын тушаал, захирамж гарсан төдийгүй Монголын талаас оруулах 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргуулахаар шийдүүлсэн байна.

2007 оны 7-р сард МСҮТ-ийг үүсгэн байгуулах, БСШУЯ-наас зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримт боловсруулах, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бизнес төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүжилтын нарийвчилсан тооцоог “ Ти Ви И Ти” ХХК “TVET consulting Ltd company” болон Германы улсын мэргэжилтэн Konrad De Bortoli, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-ийн газрын ахлагч Ш. Гантулга, хөтөлбөрийн зохицуулагч Ж. Дарханбаяр нар хамтран боловсруулсан байна.

Ийнхүү Говьсүмбэр аймагт уул уурхай, барилгын мэргэжилтэй ажилтан бэлтгэх Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулагдах үндсэн нөхцөл бүрдэж 2007 оын 9-р сард 15 багш ажилтантай, 4 мэргэжлээр 120 оюутан элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

МСҮТ-ийн өнөөгийн байдал

2009-2010 оны хичээлийн жилд тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 58 багш, ажилтан, 8 мэргэжлээр 567 оюутан суралцагчтай 18 мэргэжлийн лаборатори, дадлагын газар, 10 анги танхим, Оюутны хөгжлийн хотхон, 15 айлын багш, ажилтны орон сууц, спортын талбай, номын сан, интернет төв, FM радио, агропарк, мод үржүүлгийн эх цэцэрлэг, уул уурхай, барилгын сүүлийн үеийн техник, тоног төхөөрмжтэй болсон байна.

МСҮТ-ийн багшлах бүрэлдэхүүнд доктор 1, салбарын зөвлөх 2, докторант 1, магистр 8, магистрант 22 буюу нийт багшлах болсон хүчний 80 хувь нь бакалвраас дээш зэрэг цолтой байна.
   

Хуудас 3-с 3

logogoog

Говьсүмбэр аймгийн цаг

Сургуулийн сүлд дуу



Get the Flash Player to see this player.

Түншлэгч байгууллагууд

222
images







OYU